Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг заллаа
Маргааш тохиох “Монгол бахархал”-ын өдрийг угтаж Монгол цэргийн музейд Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг хүндэтгэн залж, үзэгч түмний хүртээл болгож эхэллээ.
Мэдээллийн алба

Маргааш тохиох “Монгол бахархал”-ын өдрийг угтаж Монгол цэргийн музейд Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг хүндэтгэн залж, үзэгч түмний хүртээл болгож эхэллээ.
1992 онд батлагдсан Үндсэн хуульд “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт “Их цагаан туг” нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Төрийн Бэлгэ Тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчлан заасан байдаг. Тиймээс Монгол бахархлын өдрөөр Есөн хөлт цагаан тугаа Монгол цэргийн музейд хүндэтгэн залж байна.
Есөн хөлт цагаан тугийн анхны загварыг Зэвсэгт хүчний 032-р ангид хадгалж байсан. 032-р ангийнхан Монгол цэргийн музейтэй хамтарч үндэсний бахархалт өдрөөр есөн хөлт цагаан тугаа “Төрийн бэлгэдлийн танхим”-д байрлуулж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.


















