"Төрийн гэрэгэ"-гийн эзэд өнөөдөр тодорно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.
Энэ жилийн "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" гардуулах ёслол өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордон дахь Есөн хөлт цагаан тугт танхимд болж, гурван шилдэг бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Төрийн гэрэгэ"-г гардуулах юм.
Жич: Нэр дэвшсэн бүтээн байгуулалтууд,
Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх "Гачуурт эх үүсвэр" төсөл,
Оюутолгой бүтээн байгуулалт,
Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл,
НВЦ ХХК-ийн "Баян шувуу" төсөл,
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл,
АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр,
"Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн үйлдвэрлэл,
"Энержи ресурс" ХХК-ийн үйлдвэрлэл,
“Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл багтаж байгаа ажээ.


















