Төрийн жинхэнэ албан хаагчдын буцалтгүй тусламжийг шинэ журмаар олгоно
"Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг Засгийн газар шинэчлэн баталж, энэ сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтсон.
Мэдээллийн алба

"Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг Засгийн газар шинэчлэн баталж, энэ сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтсон. Энэ журмаар төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахдаа сүүлийн нэг жилд ажилласан цалингийн дунджаар мөнгөн тэтгэмж авах юм.
Үүнд улсын хэмжээнд 43.9 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгээ Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ярьж байна. Ингэснээр төрийн албан хаагчдын тэтгэмжийг ялгавартай биш нэг бодлогоор олгох боломж бүрдэж байгаа гэж тэрээр тодотголоо.


















