Төрийн жинхэнэ албан тушаалын орон тоог нөхнө
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, эрдэм шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарла
Мэдээллийн алба

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, эрдэм шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ.
Шалгаруулалтыг ирэх сарын 11-нд зохион байгуулна. Харин сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материалыг төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд аравдугаар сарын 3-4-нд хүлээж авна.
Мөн Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон, Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдсан байна.


















