Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төрийн хүндэтгэлийн тоглолт жанжин Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас тоглогдоно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн хүндэтгэлийн тоглолт жанжин Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас тоглогдоно
Төрийн хүндэтгэлийн тоглолт жанжин Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тус тус болно.

Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолт нь “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлог болж байгаа билээ.

Хуваалцах