Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн ордны дээр нано давуугаар хийсэн далбаа мандуулна

Л.Гантөмөр сайд тамгаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод нано даавуугаар хийсэн төрийн далбаа бэлэглэсэн байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордны дээр нано давуугаар хийсэн далбаа мандуулна
Төрийн ордны дээр нано давуугаар хийсэн далбаа мандуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тамгыг нь гардууллаа. Л.Гантөмөр сайд тамгаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод нано даавуугаар хийсэн төрийн далбаа бэлэглэсэн байна. Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулиуд инновацийн төв болох зорилт дэвшүүлэн үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд зарим сургууль дэргэдээ гарааны компани байгуулан судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг илрэл нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч Монголд нано даавуу үйлдвэрлэх болсон явдал гэдгийг Л.Гантөмөр сайд онцложээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн ордны дээрх далбаа цас, бороо, салхины нөлөөллөөс болж ойр ойрхон урагдаж гэмтдэг гэдгийг хэлээд норж, урагддаггүй нано даавуун далбаа бэлэглэсэнд талархал илэрхийлсэн байна.

Хуваалцах