Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн шагналт Ц.Гомбосүрэн “Ф.М.Достоевский”, ахмад багш Н.Нямдаваа “А.С.Пушкины медаль” хүртэнэ

Шагналыг энэ сарын 2-нд буюу маргааш 11:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” буюу РЦНК-д Монгол-Оросын найрамдлын 62 дахь өдрүүдийн хаалтын ажиллагааны үеэр гардуулах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн шагналт Ц.Гомбосүрэн “Ф.М.Достоевский”, ахмад багш Н.Нямдаваа “А.С.Пушкины медаль” хүртэнэ
Төрийн шагналт Ц.Гомбосүрэн “Ф.М.Достоевский”, ахмад багш Н.Нямдаваа “А.С.Пушкины медаль” хүртэнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Соёлын яамнаас Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэнд ОХУ-ын Төрийн шагнал “Ф.М.Достоевский” медаль, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Исса Плиевын нэрэмжит Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн орос хэлний ахмад багш Нямжавын Нямдаваад "А.С.Пушкины медаль" хүртэхээр болжээ.

Шагналыг энэ сарын 2-нд буюу маргааш 11:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” буюу РЦНК-д Монгол-Оросын найрамдлын 62 дахь өдрүүдийн хаалтын ажиллагааны үеэр гардуулах юм байна.

Хуваалцах