Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн цэргийн болон хууль сахиулахын бүрэлдэхүүн жагсаалын бэлтгэлээ хангаж байна

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд оролцох төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн цэргийн болон хууль сахиулахын бүрэлдэхүүн жагсаалын бэлтгэлээ хангаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулахын бүрэлдэхүүн жагсаалын бэлтгэлээ хангаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар санаачлан батлуулсан. Ийн Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Түүнчлэн Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд болдог. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд оролцох төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Мөн жагсаалын бэлтгэлийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан зохион байгуулж байна.

Хуваалцах