Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ахмадуудад хүнсний ногооны үр өглөө

Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 төрлийн хүнсний ногооны үрийг тарьж, ургуулах арчилгаа, зааварчилгааны хамт хүлээлгэж өгөх арга хэмжээг өч

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ахмадуудад хүнсний ногооны үр өглөө
Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ахмадуудад хүнсний ногооны үр өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 төрлийн хүнсний ногооны үрийг тарьж, ургуулах арчилгаа, зааварчилгааны хамт хүлээлгэж өгөх арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулиас зохион байгуулсан ойжуулалт, агро ойжуулалт, мод тарьж ургуулах технологи сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Цагдаа, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадуудын төлөөлөл хамрагдсан юм.

Хуваалцах