Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Ж.Наранбаатар томилогдлоо
Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, комиссар Ж.Наранбаатар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогдлоо. Тэрээр Цагдаагийн академийг эрх зүйч, ОХУ-ын Академид тусгай албаны чиглэлээр суралцсан байна.
Мэдээллийн алба

Мөн 1990- 1992 онд Хилийн цэргийн 0132 дугаар ангид байлдагч, 1994 онд Улсын аюулгүй байдлыг хангах газарт хамгаалалтын ажилтан, ээлжийн даргын туслахаас эхлэн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн ТЕГ-ын Дорнод аймаг дахь газрын дарга, ҮАБЗ-ийн ажлын албанд референтээр ажиллаж байгаад АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар 2012 оны 9-р сард томилогдон ажилласан байна.