Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн үйлчилгээг багт хүргэж ажиллаж байна

2018 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг гурван хэсэгт хуваагдан багт төрийн үйлчилгээг хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн үйлчилгээг багт хүргэж ажиллаж байна
Төрийн үйлчилгээг багт хүргэж ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

2018 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг гурван хэсэгт хуваагдан багт төрийн үйлчилгээг хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Эхний ээлжинд ажлын хэсгүүд урд болон баруун бүсийн Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумд болон Хэрлэн сумын Өлзийт, Тахилгат тосгонд тавдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ажиллаж байна.

Дараагийн үе нь тавдугаар сарын 21-29-ний өдрүүдэд хойд болон зүүн бүсийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумд болон Хурх, Бэрх тосгонд ажиллахаар төлөвлөжээ.

Энэ үеэр

· Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
· Хөдөлмөр халамжийн үйлчилгээ
· Нийгмийн даатгалын үйлчилгээ
· Улсын бүртгэлийн үйлчилгээ
· Шүүхийн шүүгч /Шаардлагатай сум, багт/
· Архивын үйлчилгээг багийн иргэдэд газар дээр нь хүргэхээс гадна аймгийн удирдлагууд иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах аж. Мөн "Хан Хэнтий" чуулгын урлагийн тоглолтыг толилуулахаар бэлдээд байна.

Хуваалцах