Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа

Их, дээд сургуулиудаас анх удаа Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа
Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа. Зураг: МҮОНРТ

Их, дээд сургуулиудаас анх удаа Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа.

16 мянга орчим оюутантай тус сургуулийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа “ХурДан” цэгээс багш, эмч нар, оюутан залуус, 1-р эмнэлэг, Сонгдо эмнэлгээр үйлчлүүлэгч нар өөрт шаардлагатай төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтоо нэг дороос авах бөгөөд бичиг баримтгүй ч үйлчлүүлэх боломжтой юм.

АШУҮИС-ийн “Хурдан” цэгийн нээлт өнөөдөр болж, ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцлоо. Иргэддээ ойрхон төрийн “ХурДан” үйлчилгээний цэгүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар таны ойролцоо нээсээр байна гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрххс мэдээллээ.

Хуваалцах