Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна

Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зохион байгуулалтын бүтэц, орон тооны асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа. Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баталж, орон нутагт энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.

Хуваалцах