Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 10:00, 14:00 цагуудаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэжНийслэлийн Мэдээллийн технологийн газраасмэдээллээ.

Хуваалцах