Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоо байх ёстой тооноос 2.6 дахин их байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-01/40 тоот удирдамжийн дагуу ХУД-ийн төрийн болон төрийн бус өмчийн 11 цэцэрлэгт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоо байх ёстой тооноос 2.6 дахин их байна
Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоо байх ёстой тооноос 2.6 дахин их байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-01/40 тоот удирдамжийн дагуу ХУД-ийн төрийн болон төрийн бус өмчийн 11 цэцэрлэгт шалгалт хийлээ.-Шалгалтаар 11 цэцэрлэгийн үндсэн хүчин чадал нь 60 бүлэгт 1366 хүүхэд байхаас бүртгэлтэй хүүхдийн тоо 1770 байгаа буюу төрийн өмчийн 2 цэцэрлэгийн хүүхдийн тоо байх тогтоосон нормативаас 2.6 дахин их, харин төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүчин чадал 0.7 хувиар бага байна. -Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн 5 буюу 45 хувь нь арга зүйч, мэргэжлийн багш, эрхлэгчгүй байгаатай холбоотой сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, багшийг мэргэжил арга зүйгээр ханган чадамжүй, хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглуулдаггүй, нөөцийн байдалтай байгаа нь хүүхэд олгох эрүүл ахуйн болон авьяас чадварын дадал хэвшил олголт хангалтгүй байна.Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн хаалга хөдөлгөөнт авто зам дагуу байрлалтай, тусгаарласан хашаа, хайсгүй, замын тэмдэг, тэмдэглэгээгүй, мэргэжлийн байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй зэрэг бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдээгүй, Зарим хувийн цэцэрлэг хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, Төрийн бус өмчийн байгууллагуудын 8 буюу 73 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 9 буюу 82 хувь нь багшлах эрхтэй мэргэжлийн багшгүй, 4 буюу 36 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй, 2 бүлгийн дунд бүлгийн багш эсвэл туслах багшийн аль нэгийг ажиллуулдаг цэцэрлэг 3 буюу 27 хувийг эзэлж байна. -Төрийн өмчийн цэцэрлэгийн бүлэг орон тоог нэмэгдүүлэхдээ “орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гурван талт хамтран ажиллах гэрээ”-гээр салбар бүлгийн сургалтын байрыг шийдвэрлэж, цэцэрлэгүүдийн дэргэд салбар бүлэг ажиллуулах тухай зөвшөөрлийг дээд шалтын байгууллага олгосон байгаа нь “Боловсролын тухай хуулийн 12.3, 40.7, 42.4 дэх заалтуудыг зөрчиж байна.-Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал улсын хэмжээнд тулгамдаж буй асуудал бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа хэдий ч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүлэг орон тоог нэмэгдүүлэх байдлыг эрх бүхий байгууллагууд шийдвэрлэхдээ зориулалтын байр, талбайгаар хангасан, сургалтын орчин нөхцлийг бүрлүүлсэн, төсөв хөрөнгийг бүрэн шийдвэрлэсний дараа холбогдох хууль, дүрэм, журмын шаардлага хангасан нөхцөлд, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны зүгээс зөвшөөрөл олгож байх шаардлагатай байна.Дээрх зөрчлүүдийг үндэслэн ЗТХ-ийн 9.1.1, 9.1.2 дахь заалтаар хялбаршуулсан журмаар зөрчил бүхий 4 хуулийн этгээдэд 800.000, 6 иргэнд 120.000 нийт 920.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан, Их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 6 байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 59 заалттай албан шаардлага үйлдэн хүргэлээ.

Хуваалцах