Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төрийн захиргааны албан хаагчид тангаргаа өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн захиргааны албан хаагчид тангаргаа өргөлөө
Төрийн захиргааны албан хаагчид тангаргаа өргөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 22 байгууллагын 211 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбал зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Хуваалцах