"Турк ардын хөгжмийн мастерууд Улаанбаатарт" тоглолт энэ сарын 08, 09-ний өдрүүдэд болно
Турк Улсын ардын хөгжмийн мастерууд Монголын үзэгчдэд зориулсан шилдэг хөтөлбөрөө толилуулах гэж байна.
Мэдээллийн алба

Турк Улсын ардын хөгжмийн мастерууд Монголын үзэгчдэд зориулсан шилдэг хөтөлбөрөө толилуулах гэж байна.
Тодруулбал,Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн "Турк ардын хөгжмийн мастерууд Улаанбаатарт" тоглолт энэ сарын 08, 09-ний өдрүүдэд 19 цагаас Улаанбаатар театрын тайзнаа эгшиглэнэ.
Тус тоглолтын үеэр Анатолийн бүс нутгийн Саз хөгжмөөр Туркийн ард түмний хөгжмийн өвөрмөц арга барилаар тоглогдох "Кара Топрак", "Чакал Чокертен Зейбеги" зэрэг Турк улсын бүс нутгуудын ардын уламжлалт, таатай олон хөг аялгууг сонсох боломжтой юм.
Турк Улсын бүс нутгуудад түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн аялгуу бүхий үндэсний хөгжмийн зэмсгүүд нь бүтцийн хувьд ардын аман зохиолын нэг хэлбэр хэмээн тооцогддог бөгөөд Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид тэдгээрээр гайхалтай чадварлаг тоглодог.
Сонирхуулахад, тоглолтын үеэр эгшиглэх Туркийн Айдын аймгийн "Чакал Чокертен Зейбеги" бүжгийн хөгжмийг сонссон цөөвөр чоно хүмүүс рүү дайрдаггүй, өвдөг сөхөрдөг гэх домог байдаг.




















