Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэнэ
Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэнэ. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос тавдугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм.

Харин тавдугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ гэж гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах