Турк улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс БНТУ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болсон юм.
Бүгд Найрамдах Турк Улстай Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“ мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Туркийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг”-үүдийг тус тус байгуулж үзэглэлээ.


















