Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа
УИХ-ын дарга М.Энхболдын Туркийн Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад хийж байгаа албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багтаж Анкарад ажиллаж байна.
Мэдээллийн алба

Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролугийн хамт гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монголчууд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Турк улсад 4000 орчим монгол иргэн, Монголд 214 турк иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.