Туркийн Рамил Гүлиев 200 метрийн зайд дэхийн аварга боллоо
200 метрийн зайн шигшээ уралдаанд 27 настай Рамил Гүлиев 20.09 секундэд замаа дуусгаж, тэргүүн байрт барианд оржээ.
Мэдээллийн алба

Хөнгөн атлетикийн 2017 оны ДАШТ Английн Лондон хотноо 7 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд ороцлож байгаа 203 орны баг тамирчдыг одоогоор АНУ-ын тамирчид нйтдээ 19 медаль хүртсэн амжилтаараа, медалийн тоо болоод чансаагаар тэргүүлж байна. 16 дахь удаагийн ДАШТ энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилж, зай төрөл тус бүрийн медалийн эзэд тодрох юм.
Дэлхийн аваргын 7 дахь өдрийн уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүүдийн 200 метрийн зайн шигшээ уралдаанаар эхэлж, 27 настай Рамил Гүлиев 20.09 секундэд замаа дуусгаж, тэргүүн байрт барианд оржээ. Азарбайжан тамирчин Рамил Гүлиев 2011 онд Турк улсын иргэн болсон юм. Улмаар Олон улсын хөнгөн атлетикийн холбоо түүнийг 3 жилийн хугацаанд Олон улсын тэмцээнд орохыг нь хоригдлоод байсан. Туркийн тамирчин Рамил Гүлиев ийнхүү анх удаа дэлхийн аварга хэмээх эрхэм нэр хүндтэй цолыг хүртэхийн зэрэгцээ Турк улсын энэ дэлхийн аваргын анхны алтан медалийг нь авчирч байна.
Энэ жилийн ДАШТ-ий 400 метрийн зайд түрүүлээд байсан олимп дэлхийн аварга, ӨАБНУ-ын алдарт тамирчин Уэйд ван Ниекерк энэ зайн мөнгөн медалийн эзэн болж, Лондоны дэлхийн аваргын 2 дахь медалиа хүртлээ. Тэгвэл хүрэл медалийг Тринадад Тобаго улсын тамирчин Жерийм Ричардс хүрэл медалийг хүртсэн байна.


















