Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туршилт, шинжилгээний команд штабын сургууль эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Болзошгүй газар хөдлөлтийн үеийн нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туршилт, шинжилгээний команд штабын сургууль эхэллээ
Туршилт, шинжилгээний команд штабын сургууль эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Болзошгүй газар хөдлөлтийн үеийн нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

2

Тус команд штабын сургуульд НОБГ-ын төв штаб, нийслэлийн Аврах анги 105, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн офицерын бүрэлдэхүүн өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор цугларч, хээрийн үүргэвчний бэлэн байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах удирдлагын баримт бичиг, эрх зүйн орчны талаарх танхимын сургалтаар үргэлжилж, өгөгдсөн цагийн байдлуудад ажиллаж байна.

Команд штабын сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн хүрээнд ажиллах боломжийг судлах, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх удирдлагын баримт бичгийг тодотгох, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг хэрэгжилтийг хангах, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны хагас жилийн ажлыг дүгнэх зорилгоор зохион байгуулж байна.

4
5
6
7

Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийн зорилт нь газар хөдлөлтийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн дагуу ажиллах боломжийг судлах, хүндрэл бэрхшээлийг тогтоох, туршиж үзэх, ажиллах зохицуулалтад дүн шинжилгээ хийх, бүтэц нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг чиглэлийг тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах