Туршлага судлах хамтарсан сургалт боллоо
Монгол-Хятадын "Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Хөх хотын Гаалийн газар, "Цагаан суварга" олон улсын нисэх буудлын эрүүл ахуй,
Мэдээллийн алба






Монгол-Хятадын "Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Хөх хотын Гаалийн газар, "Цагаан суварга" олон улсын нисэх буудлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын удирдлага, мэргэжилтнүүд Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах хамтарсан сургалтыг 2019 oны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.Энэ үeэр халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хувцас, углааш тус бүр 100 ш, зориулалтын N95 маск 300 ш, зайнаас халуун хэмжигч гар багаж 10 ш-ийг Хятадын талаас бэлэглэж, Буянт-Ухаа боомтын бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэв.


















