Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчсон эмэгтэй замдаа амаржжээ

Хөл хүнд бүсгүй өвдөлт өгсөн тул таксигаар зорчин эмнэлэгт хүрэхээр явж байх замдаа амаржжээ.

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчсон эмэгтэй замдаа амаржжээ
Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчсон эмэгтэй замдаа амаржжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр төв шуудангийн баруун урд талын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолооч нэгдүгээр эгнээнд гэнэт зогсож түгжрэл үүсгэсэн байна.
Ойр орчимд нь үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход дээрх автомашинд зорчиж явсан эмэгтэй замын хажууд амаржсан байсан тул яаралтай зохицуулалт хийжээ. Түргэн тусламжийн автомашин дуудан зам чөлөөлж, нэгдүгээр төрөх эмнэлэгт шуурхай хүргэж өгсөн байна.
Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа тухай мэдээллийг эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээллээ.

Хуваалцах