Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрүүч, байлдагч нар жолооны үнэмлэхтэй халагдах боломж бүрджээ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батаольоны хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн санал хүсэлтээр “Хаврын урь” жолооны дамжаанд “В” ангиллаар суралцаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүүч, байлдагч нар жолооны үнэмлэхтэй халагдах боломж бүрджээ
Түрүүч, байлдагч нар жолооны үнэмлэхтэй халагдах боломж бүрджээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд амралтын өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглүүлсэн сургалт, тэмцээн уралдаан явуулдаг.

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батаольоны хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн санал хүсэлтээр “Хаврын урь” жолооны дамжаанд “В” ангиллаар суралцаж байна. Ингэснээр түрүүч, байлдагч нар халагдахдаа жолооны үнэмлэхтэй харих боломж бүрдэж байгаа юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хугацаат алба хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл мэнд, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, бүжгийн спортыг хөгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Нийтийн бүжиг”-ийн салбарынхантай хамтран заавал сурах бүжгийн төрлүүдээр амралтын өдрүүдэд хичээл явуулж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах