Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ

Төсвийн тодотголд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар болж, үүний зарцуулалт зохицуулалттай холбоотой журмыг гаргахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ
Төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72693 хүүхдийн 38 мянга нь хотод, 34 мянган хүүхэд хөдөө, орон нутагт байна.

Үүний 20 мянга нь малчдын хүүхдүүд юм. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авч байна.

Төсвийн тодотголоор хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжихээр болоод байгаа юм.

Төсвийн тодотголд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар болж, үүний зарцуулалт зохицуулалттай холбоотой журмыг гаргахаар болжээ.

Цэцэрлэгийн хүртээмж, зохицуулалттай холбоотой асуудлаар "Боловсролын булан"-д хүргэж байна.

Хуваалцах