Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль хэрэгжинэ

УИХ-аас баталсан “Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль ирэх 10 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль хэрэгжинэ
“Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

УИХ-аас баталсан “Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль ирэх 10 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Энэ хуулиар төрөөс олгох ноос, сүү, арьс шир, улаанбуудай болон хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөх юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан ингэж ярилаа.

Mongolian National Radio · Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлнө

Хуульд “Төрөөс олгох урамшууллаас иргэний Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батлахаар заасан.

Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох журмын төслийг боловсруулж олон нийтийн саналыг авч байна.

Журмын төсөлд цахимаар хүсэлтээ гаргасан иргэн төрөөс олгох урамшууллаас 2019 он болон түүнээс хойших хугацаанд ногдох Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, мөн Нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн нийт төлөгдөөгүй шимтгэлийг суутган төлөхөөр тусгажээ.

Салбарын яам журмын төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Хуваалцах