Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тусч хичээнгүй Сүбээдэй хүү" жүжгийг үнэгүй тоглоно

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тусч хичээнгүй Сүбээдэй хүү" жүжгийг үнэгүй тоглоно
"Тусч хичээнгүй Сүбээдэй хүү" жүжгийг үнэгүй тоглоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Тусч, хичээнгүй Сүбээдэй хүү” жүжгийг нийслэлийн хүүхэд багачуудад цуврал байдлаар хүргэхээр болсон байна.

Цаашид хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх жүжиг, тоглолт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр дугуйлан, клуб, сайн дурын үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тус жүжиг амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах