Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусч зан тань эрсдэл дагуулж мэднэ

БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусч зан тань эрсдэл дагуулж мэднэ
Тусч зан тань эрсдэл дагуулж мэднэ. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт, "Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх. Хэрэв авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж үзэх. Түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх. Тухайлбал, БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг талаар олон нийтэд сэрэмжлүүлсэн байна.

Хуваалцах