Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэллээ

Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэлсэн байна. Зөвхөн үйлчилгээнд явж байгаа албаны авто машин, Төрийн гурван өндөрлөг тус дохиог хэрэглэнэ гэнэ. Харин бусад тохиолдолд хэрэглэхийг хориглосон журмыг Хууль зүйн яамнаас гаргалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэллээ
Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэлсэн байна. Зөвхөн үйлчилгээнд явж байгаа албаны авто машин, Төрийн гурван өндөрлөг тус дохиог хэрэглэнэ гэнэ. Харин бусад тохиолдолд хэрэглэхийг хориглосон журмыг Хууль зүйн яамнаас гаргалаа. Журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа ч ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа холбогдох албаныхан илэрхийлсэн юм. Уг журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгох, эрх хасах хүртэл арга хэмжээ авах болно гэж Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлстийн дарга Оюунболд хэлж байлаа.

Ийнхүү журам хэрэгжээд эхэлсэн учраас хүссэн хүн бүхэн үүнийг дураараа хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ ажлыг Хууль зүйн яамнаас эхлүүлж байгаа нь энэ юм байна.

Түлхүүр үг:дуут дохио
Хуваалцах