Тусгай дуут болон гэрэл дохиотой холбоотой 102 зөрчлийг шалгаж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Мэдээллийн алба

2017 оны 10 дугаар сарын 30, 31, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчлийг илрүүлэн ажилласан байна. Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан 30, зөвшөөрөлгүй 66, зөвшөөрлийн он засвартай, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 3 зөрчил тус тус илрүүлжээ.