Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлнэ
Тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг тэлж, үр ашигтай нутаг дэвсгэрийг нэмэх ажлыг энэ онд эхэлнэ.
Мэдээллийн алба

Тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг тэлж, үр ашигтай нутаг дэвсгэрийг нэмэх ажлыг энэ онд эхэлнэ.
Одоогоор манай улсын нийт газар нутгийн 20 гаруй хувь нь тусгай хамгаалтад байдаг. Үүнийг 30 хувь болтол нэмэгдүүлнэ.
21 аймгийн 72 байршилд биологийн үр өгөөжтэй 72 сая га газар байгааг тогтоосон. Эдгээрийг тусгай хамгаалалтад авахад нутгийн иргэдийн оролцоог чухалчилна гэж салбарын яамнаас мэдээлж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үр өгөөжийг нутгийн иргэдэд очих нөхцөлийг бүрдүүлж ажиллах төлөвлөгөөг гаргалаа гэж Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай ярилаа.
Mongolian National Radio · Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлнэ


















