Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно
"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд хамгаалалтад байгаа газруудын ан амьтан, ургамал, байгалийн нөөцөө нарийн тодорхойлж, зурагжуулах, атлас, ном товхимол хэвлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд анх тусгай хамгаалалтад авснаас хойш өнөөг хүртэл тухайн газрын биологийн төрөл зүйл хэдэн хувиар өссөн, нөөц даацын хэмжээг мэдэх юм байна.

Өнгөрсөн жил тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд 135 судалгаа шинжилгээний ажил хийжээ. Тэр дундаа аргал, хулан, ирвэс зэрэг амьтдын тархац нутгуудыг бүртгэлжүүлсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн н.Энхмөнхийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах