Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, бүлгийн дарга нарт “Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
“Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, бүлгийн дарга нарт “Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдад тусгай хэрэгцээт иргэдийн сэтгэл зүйн онцлог, тухайн иргэдтэй хэрхэн харилцах талаар болон дохионы хэлний анхан шатны мэдлэгийг олгосон юм. Мөн гамшиг, ослын үед тусгай хэрэгцээт иргэдийг аюулгүй талбайд зөөвөрлөн гаргах дадлага сургалтыг зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах