Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай программаар 4668 иргэний фэйсбүүк хаягт нэвтрэн, хууль бусаар ашигласан этгээдүүдийг баривчиллаа

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан “олзолж”, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай программаар 4668 иргэний фэйсбүүк хаягт нэвтрэн, хууль бусаар ашигласан этгээдүүдийг баривчиллаа
Тусгай программаар 4668 иргэний фэйсбүүк хаягт нэвтрэн, хууль бусаар ашигласан этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан “олзолж”, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Иймд иргэдийг цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, цахим халдлагаас сэргийлэх, хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Хуваалцах