Тусгай зориулалтын 10 машин шөнөөр ажиллаж байна
Цэвэрлэгээ хийх явцад жолооч нар автозамын нэгдүгээр эгнээнд машинаа түр хугацаагаар орхиж явах тохиолдлоос болж зам дутуу цэвэрлэгдэх, хийсэн ажил үр дүнгүй болох нь ихсэж байгаа тул жолооч нарт дээрх үйлдлийг гаргахгүй байхыг зөвлөж байна.
Мэдээллийн алба

"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс зам цэвэрлэгээний тусгай зориулалттай 10 машин Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудын нуухны шороо, хаягдлыг соруулж цэвэрлэж байна.
Ингэхдээ өдрийн цагт замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул шөнөөр ажиллаж байна. Цэвэрлэгээ хийх явцад жолооч нар автозамын нэгдүгээр эгнээнд машинаа түр хугацаагаар орхиж явах тохиолдлоос болж зам дутуу цэвэрлэгдэх, хийсэн ажил үр дүнгүй болох нь ихсэж байгаа тул жолооч нарт дээрх үйлдлийг гаргахгүй байхыг зөвлөж байна.


















