Тусгай зөвшөөрлийг нь цуцлажээ
Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор брокер, дилерийн “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг цуцлажээ.
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурван компанийн гишүүний эрхийг цуцласан байна. Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор брокер, дилерийн “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг цуцлажээ. Дээрх компаниудын харилцагчдыг үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу шилжүүлэх аж.


















