Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах хугацааг хойшлууллаа

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийг энэ сарын 18-наас эхлэн туршилтаар ажиллуулсан. Туршилтын долоо хоногийн хугацаанд уг системд өдөрт 3000 гаруй хандалт бүртгэгдсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах хугацааг хойшлууллаа
Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах хугацааг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийг энэ сарын 18-наас эхлэн туршилтаар ажиллуулсан. Туршилтын долоо хоногийн хугацаанд уг системд өдөрт 3000 гаруй хандалт бүртгэгдсэн байна.

Туршилтад оролцсон аж ахуйн нэгжүүд системд зарим нэг өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар санал гаргажээ. Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар ингэж ярилаа.

Нийт газар нутгийн 13 хувь буюу 20 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох ажил маргааш эхлэх байсан хэдий ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Түлхүүр үг:Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах хугацааг хойшлууллаа
Хуваалцах