Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хийсэн гүйцэтгэлийн хяналтын дүнг танилцуулав

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, "Улаанбаатарын дулааны сүлжээ” ТӨХК, "ОСНААУГ” ОНӨҮГ зэрэг байгууллагын техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд 2017 онд хийсэн эрчим хүчний зохицуулалтын төлөвлөгөөт хяналт шалгалтын гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлж, дүнг ЭХЗХ-ны 2017 оны 11 дүгээр с

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хийсэн гүйцэтгэлийн хяналтын дүнг танилцуулав
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хийсэн гүйцэтгэлийн хяналтын дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, "Улаанбаатарын дулааны сүлжээ” ТӨХК, "ОСНААУГ” ОНӨҮГ зэрэг байгууллагын техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд 2017 онд хийсэн эрчим хүчний зохицуулалтын төлөвлөгөөт хяналт шалгалтын гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлж, дүнг ЭХЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны хуралд танилцууллаа.

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-д Хорооны тогтоол, улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын дийлэнх зөрчлийг арилгаснаар компанийн үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Харин Турбин агрегат №6-д хийсэн өргөтгөл шинэчлэл болон шинээр барьсан хөргөх цамхагтай холбоотой зөрчлүүд Эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас өгсөн шаардлагын хэмжээнд хэрэгжээгүй байгааг онцолжээ.

"Улаанбаатарын дулааны сүлжээ” ТӨХК Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар багагүй ажил зохион байгуулсан байна. Тухайлбал, Эрчим хүчний хууль тогтоомжийг зөрчин тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгжүүдтэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байсан үйлдлийг таслан зогсоож, асуудлыг хуулийн хүрээнд холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж байгааг дурьдсан.

"ОСНААУГ” ОНӨҮГ-mХорооны 2017 оны 109 дүгээр тогтоолоор өгсөн 6 үүргийн 2 нь хангалтгүй биелэлттэй гарсан байна. 2017-2018 оны халаалтын улиралд хангагч байгууллагаас худалдан авах дулааны хэмжээг "Диспетчерийн үндэсний төв” ХХК-иар батлуулж мөрдөх, хангагч байгууллагатай хийсэн аж ахуйн гэрээнд сар бүр худалдан авах дулааны биет хэмжээг тусгах зэрэг асуудлаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр тогтжээ.

Тус газар нь хэрэглэгчээс ирсэн дуудлага, гомдол, саналыг хүлээн авч, хуваарилах, шийдвэрлэлтэд хяналт тавих боломж бүхий Call center программыг нэвтрүүлж өргөдөл, гомдлыг бүртгэн, шийдвэрлэлтийг цахимаар хянадаг болсон байна.

Хуваалцах