Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдэн үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрлээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдэн үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрлээ
Тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдэн үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрлээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Лаки март ХХК-ийн Гоод Лайк бааранд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийхэд баарны тусгай зөвшөөрөлтэй тул үйл ажиллагааг зогсоосон, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийхэд Зоогийн газрын тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдэн ажиллаж байгаа зөрчлийг илрүүлж, хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг Цагдаагийн газарт хүлээлгэн өгч, үйл ажиллагааг зогсоон холбогдох арга хэмжээ авахаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах