Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байна

Ашигт малтмалын газрын мэдээлснээр 2014 оны эхний хагасын байдлаар Улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байна
Тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Ашигт малтмалын газрын мэдээлснээр 2014 оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт болжээ. Үүнээс гадна уул уурхайн компаниуд нөхөн төлбөр болгож нэг тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр болон нөхөн төлбөрийн төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрээгүй юм.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүнд Монголын газар нутгийн тавны нэгд нь хайгуул хийх боломж бүрдэнэ гэж Уул уурхайн яамнаас мэдээлсэн. Зургаадугаар сарын байдлаар нийт 2806 тусгай зөвшөөрлийг олгоод байгаа нь нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байгаа аж.

Манай улс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг сүүлийн жилүүдэд хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байсныг ийн бууруулсан байна. Уг үзүүлэлт нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байсан юм.

Дашрамд сонирхуулахад, нийт нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан.

Түлхүүр үг:Тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байна
Хуваалцах