Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөлгүй 9 компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 9 компанийн үйл ажиллагааг зогсоож, орон сууцны байруудын ашиглалт, борлуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөлгүй 9 компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Тусгай зөвшөөрөлгүй 9 компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 9 компанийн үйл ажиллагааг зогсоож, орон сууцны байруудын ашиглалт, борлуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 онд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй 530 гаруй иргэн, хуулийн этгээд хувийн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж байсан.

  • Зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдийн дээрх асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК хамтран үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд 61 хуулийн этгээдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгосон.

  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд уулзалт хийж 2019-2020 оны халаалтын улиралд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 9 компанийн үйл ажиллагааг зогсоож, орон сууцны байруудын ашиглалт, борлуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад шилжүүлэх талаар хэлэлцэж Эрчим хүчний Зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хамтарсан тушаалаар орон сууцны байруудын ашиглалт борлуулалтыг ОСНААУГ-т шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хуваалцах