Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туслах малчин мотоцикл, олон тооны адуу хулгайлжээ

бусадтай бүлэглэн өнгөрсөн долдугаар сард гурав, наймдугаар сард 15, есдүгээр сард 13 тооны адуу, Мөнххаан сумаас хоёр мотоцикль хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус аймгийн Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туслах малчин мотоцикл, олон тооны адуу хулгайлжээ
Туслах малчин мотоцикл, олон тооны адуу хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу болон мотоцикл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчин Төв аймгийн харьяат М бусадтай бүлэглэн өнгөрсөн долдугаар сард гурав, наймдугаар сард 15, есдүгээр сард 13 тооны адуу, Мөнххаан сумаас хоёр мотоцикль хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус аймгийн Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан туслах малчин, туслах уяач ажиллуулахдаа сайн таньж, мэдэх хүнээ ажиллуулвал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах