Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
Мөн сумын малын хорогдлыг мэдээлэх, зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулах дээр дэд ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж, ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.
Мэдээллийн алба

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг Компанийн тухай хуультай нийцүүлж давхар даатгалын компанийн зохицуулалтыг өөрчлөн найруулсан. Мөн сумын малын хорогдлыг мэдээлэх, зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулах дээр дэд ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж, ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.


















