Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсэн. Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд тухайн эд хөрөнгө барьцаанд байгаа гэдгийг нотариатч бүртгэлийн байгууллагад мэдэгддэг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй, үүнийг төсөлд тусгах бололцоо бий эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн бөгөөд Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Хуваалцах