Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна. Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан өнөөдөр болж, ажлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан боллоо
Төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна. Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан өнөөдөр болж, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд VR сургалтын систем болон дагалдах хэрэгслийг нийлүүлж, хүчитгэх шаардлагатай барилгуудаас 10 барилгыг сонгон, газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээг хийж, төрийн захиргааны байгууллага болон иргэдэд зориулсан газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах ажлын ач холбогдол болоод газар хөдлөлтийн гамшгаас хамгаалахтай холбоотой сургалтын хүрээнд газар хөдлөлтийн макетуудыг боловсруулаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах