Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ

Баян-Өндөр сум 21 багтай. Эдгээр багийн ажилчдыг Монгол орны эрүүл хөрс шороонд ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор "Эко Баян-Өндөр" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 4 хүлэмжинд нарийн ногоо, өөр бусад талбайд чацаргана, үхрийн нүд, лууван, манжин, төмс тариалжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ
Төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Баян-Өндөр сум 21 багтай. Эдгээр багийн ажилчдыг Монгол орны эрүүл хөрс шороонд ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор "Эко Баян-Өндөр" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 4 хүлэмжинд нарийн ногоо, өөр бусад талбайд чацаргана, үхрийн нүд, лууван, манжин, төмс тариалжээ.

Хамгийн гол нь цэвэр Монгол сортын үрээр тарьж ургуулсан нь онцлог гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр ургац хураалт хийсэн бөгөөд 6 га талбайд тариалсан төмснөөс 60 орчим тонн төмс хурааж авчээ. Мөн дээрх төслийн хүрээнд тарьж ургуулсан жимс жимсгэнээр бренд бэлгийн багц гаргаж эхлээд байгаа аж.

Хуваалцах