Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төслийн удирдлагын багийг заавар, аргазүйгээр хангах шинжээчдийн баг ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн удирдлагын багийг заавар, аргазүйгээр хангах шинжээчдийн баг ажиллаж байна
Төслийн удирдлагын багийг заавар, аргазүйгээр хангах шинжээчдийн баг ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээчдийн баг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.

Энэ үеэр шинжээчид төслийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ.

Шинжээчид Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургагч багш нарыг бэлдэх, Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготойгоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах