Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалта

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Зураг: МҮОНРТ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Татварын нийт орлого 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 842.6 (29.9хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тусгай зориулалтын орлого 0.4 (6.9хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 240.3 (33.7хувь) тэрбум төгрөг, орлогын албан татвар 219.6 (31.2хувь) тэрбум төгрөг, онцгой албан татвар 132.8 (63.7хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 92.7 (15.1хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 89.9 (41.9хувь) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 53.4 (18.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.2 (4.4хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн зардал 120.4 (23.4хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 196.7 (5.9хувь) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 95.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86.0 хувь, хөрөнгийн зардал 9.6 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.4 хувийг эзэлж байна.

Хуваалцах