Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 2.0 дахин өсжээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Мэдээллийн алба

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 9 дүгээр сард 872.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 31.5 (3.7хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 937.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 111.1 (13.4хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.0 хувийг татварын орлого, 8.5 хувийг татварын бус орлого, 9.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.